Thursday, February 20, 2014

Үйл ажиллагааны тайлан


Зураг технологийн секцийн 2013 оны
Үйл ажиллагааны   тайлан
2013-12 сар
Зохиосон ажлууд
Хугацаа
Биелэлт
1
Н. Цүлтэмийн нэрэмжит “Миний ертөнц” уран зургийн уралдаан
10-р сар
Аймгийн ЕБС-н 1-11-р ангийн      сурагчид оролцсоноос манай сургуулийн 10 гаруй сурагчийн 56 бүтээл оролцлоо. 
2
“Үнсгэлжин” аймгийн уралдааан
10 сард
5 сурагч оролцсон
3

7-11-р ангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн
5 сард
7-11-р ангийн 80 гаруй сурагчдын бүтээлийн  үзэсгэлэн гарсан.  / Сувсан урлал, хувцас загвар, цаасан урлал, сийлбэр,  хайчилбар, оньсон тоглоомын төрлөөр /
4
“Уран охид” хувцас загварын САШ-х тэмцээн
4 сард
20 сурагч 5 төрөлд оролцсон
5
Дугуйлан секцийн тайлан үзэсгэлэн
5 сард
Дугуйлангийн 30 гаруй  сурагчийн 55 бүтээлээр үзэсгэлэн гаргав. 


Үйл ажиллагааны тайлан


Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн
Байгалийн ухааны заах аргын нэгдлийн 2013 оны  ажлын тайлан
2013-12 сар
БУЗАН-ийн  багш нар 2013 онд сурагчдын авъяас чадварыг  нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохих түвшинд чанартай сайн боловсруулж сургалтанд ашиглах, эцэг эх, хамт олон, олон нийтийн оролцоог сайжруулахад чиглэсэн ажлуудыг цаг тухай бүрд нь чанартай амжилттай гүйцэтгэж хэрэгжүүллээ. Төлөвлөгөөнд тусгагдсан болон нэмэлт байдлаар  доорхи ажлуудыг хамтран гүйцэтгэлээ. Үүнд:

Tuesday, February 18, 2014

Н.Цүлтэмийн нэрэмжит "Миний ертөнц" уран зургийн уралдаан

2013 оны 10 сард манай сургууль санаачлан 5 дахь жилдээ зохион байгуулж буй Н.Цүлтэмийн нэрэмжит "Миний ертөнц" гар зургийн уралдаанд Н.Алтансүх багштай зургийн дугуйлангийн сурагчид амжилттай оролцлоо.
Уралдааны нээлтийн үеэр

Аялалын тайлан


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  Хүмүүн цогцолборын 12 жилийн ахлах  III сургуулийн “Хүрээлэн буй байгаль орчинтой танилцах
                                     Спорт явган аялал- ЭКСКУРС”-ын тайлан                  2013-10-08


Сурагчдыг орон нутгийн хүрээлэн буй байгаль орчинтой танилцуулж, байгалийн ухааны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах эко үзлийг төлөвшүүлэх, сурагчдын хөдөлгөөн, эрүүл мэнд, спорт явган аялалын ач холбогдолыг сурталчилан ойлгуулахад чиглэх зорилгоор экскурс явган ялалыг 2013.10.06-ний  өдөр  Майнт уулын суврагаас Тамирын гол хүртэлх хоёр талдаа нийт  14 км-ийн маршрутаар зохион явууллаа. 
Сургуулиасаа спорт явган аялалын журмаар хөдлөн замдаа гарлаа.

Удирдамж


Батлав:  Сургалтын менежер....................Б.Энхболд
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  Хүмүүн цогцолборын 12 жилийн ахлах  III сургуулийн 
“Хүрээлэн буй байгаль орчинтой танилцах эскурс - явган аялал”-ын удирдамж
Зорилго: Сурагчдыг орон нутгийн хүрээлэн буй байгаль орчинтой танилцуулж, байгалийн ухааны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлах, хамгаалах эко үзлийг төлөвшүүлэх,                      сурагчдын хөдөлгөөн, эрүүл мэнд, спорт явган аялалын ач холбогдолыг сурталчилан ойлгуулахад чиглэнэ.
Хамрах хүрээ: 10-11 ангийн 8 бүлгийн 268 сурагчид