Tuesday, February 18, 2014

Удирдамж


Батлав:  Сургалтын менежер....................Б.Энхболд
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  Хүмүүн цогцолборын 12 жилийн ахлах  III сургуулийн 
“Хүрээлэн буй байгаль орчинтой танилцах эскурс - явган аялал”-ын удирдамж
Зорилго: Сурагчдыг орон нутгийн хүрээлэн буй байгаль орчинтой танилцуулж, байгалийн ухааны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлах, хамгаалах эко үзлийг төлөвшүүлэх,                      сурагчдын хөдөлгөөн, эрүүл мэнд, спорт явган аялалын ач холбогдолыг сурталчилан ойлгуулахад чиглэнэ.
Хамрах хүрээ: 10-11 ангийн 8 бүлгийн 268 сурагчид

Хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 5-ний  08:30 цагт  сургуулийн гадаа талбайд цуглана.
Аялалын чиглэл:
Сургуулиас –Сангийн толгойн гүүрний чиглэлд 20км замд зохион явуулна. Нээлтийн ажиллагааг Мааньтын суварга дээр хийнэ.
Тэмцээний төрөл:
1.      Байгаль орчныг хайрлан хамгаалах агуулга бүхий мэндчилгээ / урлагийн ямар ч төрөл байж болно./
2.      Аха тэмцээн / баг бүрээс 5 сурагч/
3.      Сонирхолтой буухиа / баг бүрээс 4 эр, 4 эм байгалийн ухааны хичээлээр/
4.      Уулын оргил эзлэх тэмцээн / баг бүрээс 6 эр, 6 эм/
5.      Спорт, хөгжилтэй бухиа / баг бүрээс 5 эр, 5 эм/
6.      Өртөөчилсөн газар орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэх
Аялалын заавар:
·         Багууд байгаль орчныг хайрлан хамгаалах сэдэвт туг, лого, уриатай байх
·         Хувийн бэлтгэлийг хангах /хүн бүр аяга халбагатай байх, баг бүр тогоо шанагатай байх/
·         Хувцас жигдрэлтэнд анхаарах
·         Баг бүр эмийн сантай байх
·         Сурагч бүр үүргэвчтэй байх үүргэвчний үзлэг хийж үнэлгээ өгөх
·         3удаа ундлах хүнстэй байх /2 удаа хөнгөн /
·         Шилдэг ширээ шалгаруулах уралдаан /өөрсдийн гараар хийсэн хүнс байна/
·         Анги бүр хог түүж хийх 5 шуудайтай байх
Дүгнэх журам:
Бүх тэмцээний нийлбэр болон багийн зохион байгуулалтын оноог харгалзан 1,2,3-р байр эзлүүлэн      Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Зохион байгуулагч:                Байгалийн ухаан, Биеийн тамирын секцийн багш нар
Зураглаач:                               Мэдээлэл зүйн багш Б.Банзрагч
Ерөнхий шүүгч:                   Сургалтын менежер Б.Энхболд  багш Н.Молорцэцэг, А.Нармандах

No comments:

Post a Comment