Thursday, February 20, 2014

Үйл ажиллагааны тайлан


Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн
Байгалийн ухааны заах аргын нэгдлийн 2013 оны  ажлын тайлан
2013-12 сар
БУЗАН-ийн  багш нар 2013 онд сурагчдын авъяас чадварыг  нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохих түвшинд чанартай сайн боловсруулж сургалтанд ашиглах, эцэг эх, хамт олон, олон нийтийн оролцоог сайжруулахад чиглэсэн ажлуудыг цаг тухай бүрд нь чанартай амжилттай гүйцэтгэж хэрэгжүүллээ. Төлөвлөгөөнд тусгагдсан болон нэмэлт байдлаар  доорхи ажлуудыг хамтран гүйцэтгэлээ. Үүнд:

Стандарт хангалт: Сургалтын стандартад тусгагдсан зохих түвшний мэдлэг чадварыг сурагчдад олгохын зэрэгцээ мэргэжлийн багш бүрийн стандарт хангалт тодорхой хувиар дээшилж, анги дэвших болон төгсөх шалгалтын амжилт чанар  хичээл бүрээр 8-15%-аар дээшилсэн.

2.    Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө: Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүний мэргэжил бүрээр боловсруулж сургалтанд ашиглахдаа сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн агуулгад нийцүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн ялгаатай даалгаврыг боловсруулах чиглэлээр анхааран ажиллаж ,  хөтөлбөрүүдийг боловсруулан сайжруулж сургалтандаа хэрэгжүүлж байна. ЗАС-ын боловсруулж хэрэгжүүлсэн хөтөлбөрийг дараах байдлаар нэгтгэн  үзлээ.
Үүнд:                                                                                                                                                          
Заах аргын секц
Хөтөлбөрийн тоо
Хэрэглэгдэхүүн
Шинээр хийсэн
Сайжруулсан
Тест
ТӨМ
Гарын авлага
1
БУЗАС
58
58
3190
2255
8
2
Математик-мэдээлэл зүй
10
15
1250
1320
4

3.    Сургалтын чанар:
а/  Анги дэвших болон төгсөх шалгалтанд бэлтгэн хичээлийн чанар үр дүнд хяналт хийх зорилгоор секц бүр өөрийн төлөвлөгөөнд тусгасаны дагуу БУЗАС-8-10-р ангийн сурагчдаас сар бүр секцийн нэрэмжит шалгалт, ММЗ секц 11-р ангиас 7 хоног бүр сорил, 9-р ангиас 14 хоног бүр сорил авч үр  дүнд анализ хийж ажилласан.
б/          Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх, сурагчдын мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр математикийн хичээлээр  сурагчдын түвшинг тогтоон түвшин бүрт тохирох  агуулгаар нэмэлт сонгон хичээллэх, хими, физик, газар зүй, биологийн хичээлүүдээр МИНИ КОНКУРС –ыг үе шаттайгаар  тогтмол зохион байгуулсан.
в/ Мэргэжлийн хичээлүүдээр багш нар сурагчдыг гүнзгийрүүлэн сургаж, олимпиад уралдаан тэмцээнүүдэд чанартай бэлтгэн давтлага зөвлөгөөг тогтмол өгч ажилладаг.




4.    БУЗАН-ийн багш нарын амжилт, ур чадвар

Төрөл
Гаргасан амжилт
1
Багш нарын ур чадварын уралдаан\сургууль\
А.Нармандах -2-р байр
Х.Дэлгэр -3-р байр
Б.Банзрагч –тусгай байр
2
Нямринчингийн  нэрэмжит төвийн  бүсийн олимпиад /математик/
Ч.Ганчимэг багшийн бэлтгэсэн 6-р ангийн сурагч Мягмарсүрэн 3-р байр хүрэл медаль
3
Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан\сургууль\
Багш Ж.Долгор, Г.Мөнхдалай нарын хамтын илтгэл 2- байр
4
Аймгийн олимпиад /багш нар /
А.Нармандах \биологи\ -1-р байр
Ж.Батбаяр \математик\ 2-р байр
Х.Дэлгэр \газар зүй\ 4-р байр
Б.Банзрагч \мэдээлэл зүй\ 2-р байр
5
Аймгийн олимпиад /сурагчид /
Математик – алт-3, тусгай байр-2, хүрэл медаль-1
Газар зүй –мөнгө-1, хүрэл-1
Хими – алт-1, мөнгө-1
Физик –алт-1, мөнгө-1
6
Математикийн КЕНГУРУ олон улсын уралдаан
III зэргийн диплом -5
II зэргийн диплом-1
7
Нэрэмжит олимпиад
Математик багш нар нийт –мөнгө-2, хүрэл-2
Сурагчид –алт-3, мөнгө-7, хүрэл-4



5.    Эцэг эх, хамт олны оролцоо:
-       Математик  хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан давтлагын анги танхимтай болсон.
-       Хүрээлэн буй байгаль орчинтой танилцах аялал экскурсийг амжилттай зохион байгуулсан.
-       Сурагчдын ЕКО клубыг 62 гишүүнтэй 3 бүлгэмтэй зохион байгуулж үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж  чанартай, тогтмол зохион байгуулж байна.


БУЗАН-ийн төлөвлөгөөний биелэлт
Хийгдэх ажил
Биелэлт
1
Математикийн долоо хоног
Тухайн ажлын хүрээнд зохиогдох ажлын төлөвлөгөөг БАЗАН, сургалтын менежертэй хамтран төлөвлөсөн.
“Бага дундын залгамж холбоог сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлс”-уулзалт ярилцлагыг 9 сарын 4 дэхь долоо хоногт  зохион байгуулсан
Математик хөтөлбөрийг багш, эцэг эх сурагчдад танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулсан.
ЭЕШ-ттай холбоотойгоор эцэг эхтэй хариуцлагын гэрээ байгуулсан.
Математикийн бүх багш нар 10-11-р ангид эцэг эхчүүд, багш нарт урилга өгч нээлттэй хичээл зохион байгуулсан.
Секцийн блогийг  8100хандалттай, төрөл бүрийн бодлого, тестийн сан,  бодлого бодох зөвлөмж болон бусад секцтэй холбоотой мэдээ мэдээллийг агуулж баяжуулан хэрэлэж байна.
2
Математикийн сорил
/7 хоног бүр/
Долоо хоног бүрийн 5 дахь өдөр сорил явуулж  үр дүнд анализ хийж байна. сонгоны ирц 88,4%-тай сурагчдын сургалтын чанар 10-15% ахицтай байна.
3
Байгалийн ухааны сорил
21 хоног бүрт     11-р ангийн сурагчдын зохион байгуулж байна. нийт хамрагдах сурагчдын 80-89,3% ирцтэйгээр  сурлагын чанарын ахиц 18-22% -тай байна.
4
Байгалийн ухаан олимпиад
11сарын 4дэх долоо хоногт  9-р ангиудын зохион байгуулж, нийт 74 сурагч оролцож физик, хими, газар зүй, биологи,  мөн нэгдсэн байгалийн ухаан нийт 5 төрлөөр 15 сурагч шалгаруулж, үр дүнг тооцон дүгнэлт анализ хийлээ.
5
“Математик” хөтөлбөр хэрэгжүүлэлт
сондгой сарын олимпиадын 1-ийн давааг 6-11-р ангийн бүх сурагчдыг хамруулан явуулж,2-р шатанд оролцох сурагчдыг шалгарууллаа.
2-р шатанд оролцох сурагчдын системтэйгээр бэлтгэн олимпиадад  амжилттай оролцууллаа.
Математикийн багш нар нийт 1000 гаруй бодлогыг Блумын таксономын хүрээндэх ангиллын дагуу бүлэглэж бодон эхийг бэлтгэж эмхтгэн бодлогын сан бүрдүүлсэн.
6
Математикийн  уламжлалт олимпиад
1 сард зохион байгуулж 1-11-р ангийн бүх сурагчдыг хамран математик, сэтгэх  чадвар, багш ажилчдын IQ, гэсэн 3 ангилалтайгаар 85 байр эзлүүлж үр дүнг тооцлоо.
7
Танин мэдэхүйн тэмцээн
4 сард ахлах ангийн сурагчдын хими, физик, газар зүйн багш нар зохион явуулсан.

No comments:

Post a Comment