2013-11-30-нд 9-р ангийн 5 бүлгийн 160 орчим сурагчдын дунд Байгалийн ухааны хичээлээр "Массын олимпиад"-ыг Байгалийн ухааны заах аргын секцийн багш нар амжилттай зохион байгууллаа. Физик, хими, биологи, газар зүй гэсэн 4 хичээлээр хоорондоо өрсөлдөж оюун ухаанаараа уралдан 4 хичээлийн 12 медаль, нийлбэр дүнгээр дүгнэх 3 медаль нийт 15 медалийн төлөө өрсөлдлөө. Сурагчид хичээл бүрээр бэлтгэл сайтай байсан бөгөөд зарим байрыг хамтад нь эзэлж байлаа. 9-р ангидаа байгалийн ухааны нэгдмэл агуулгаар төгсөх шалгалтаа өгөх учир...
сурагчдын эзэмшсэн мэдлэгийг сэргээх, цэгцлэх, нэгтгэх, ойлгомжтой болгох, зэрэг олон давуу талууд уг олимпиадын үр дүнгээс харагдаж байна. Цаашид уг олимпиадыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж сурагчдыг идэвхжүүлэх нь үр дүнтэй байна.
No comments:
Post a Comment