Monday, March 3, 2014

Математик-сэтгэх чадварын 5-р олимпиадыг зохион явууллаа.

2013-2014 оны хичээлийн жилд Архангай аймгийн Боловсролын газраас "Хүүхэд нэг бүрийн математик сэтгэлгээг хөгжүүлье" зорилгоор Математик хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд  2014-03-01-нд Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн нэрэмжит Математик-сэтгэх чадварын 5-р олимпиадыг Математик-мэдээлэл зүйн заах аргын секцийн хамт олон амжилттай зохион байгуулж дүгнэлээ.
Уг олимпиад нь уламжлал болон хэвшиж байгаа бөгөөд багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байгаа нь оролцож буй сурагчид болон багш нарын идэвх, зүтгэлээс харагдаж байлаа.
Математикийн 12 ангилал, сэтгэх чадварын 6 ангилал, нийт  18 ангилалын 54 медаль, тусгай байр 18, бэлтгэсэн сурагчид нь амжилттай оролцсон шилдэг 3 багшийн шагнал зэрэг нийт 75 шагналтныг тодруулж урамшууллаа.

Уг олимпиадыг амжилттай зохион байгуулсан багш нартаа амжилт хүсч, математик хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж аймагтаа тэргүүлэхийг ерөөе.












No comments:

Post a Comment