Архангай аймгийн Боловсролын газрын дарга А.Амгаланбаатарын
дэмжлэгтэйгээр ахлах мэргэжилтэн н.Батсайханаар ахлуулсан Эрдэнэбулган сумын 1,2,3,4-р сургуулийн сургалтын менежерүүд
2013-11 сарын 4----7-ны хооронд МУБИС-ийн Боловсрол судлалын төв дээр
"Боловсролын менежмент" сургалтад хамрагдлаа. Боловсролын чанарын шинэчлэл, боловсролын хөгжлийн бодлого, чанарын үнэлгээ, багшлахуйд суралцахуй, танхим дахь МХТ-ийн хэрэглээ бүхий сэдвүүдийн хүрээнд лекцэнд хамрагдаж УБ-23-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь сургалтын менежерүүдийн хувьд хэрэгцээтэй сургалт байсан юм. Цаашид төвийн сургалтын менежерүүд нэгдэж баг болж ажиллах боломж бүрдсэн нь сайшаалтай.
No comments:
Post a Comment